Кэтти Кей болон Клэр Шипман нар “Итгэлийн хууль: Өөртөө итгэлтэй байх шинжлэх ухаан, урлаг. Эмэгтэйчүүд юу мэдэх ёстой вэ” нэртэй номын зохиолчид. Тэд одоо хэдэн сая охид эмэгтэйчүүдийг айдсаас ангид амьдрахад нь тусалж байна.

Судлаач бүсгүйчүүд охидыг өөртөө итгэлтэй хэвээр үлдэж, өсвөр насны асуудлаас ангижруулахад туслах зорилгоор “Охидын итгэлийн код” ном гаргажээ. Кэтти, Клэр нар Ypulse-тэй хамтран ажиллаж, 8-18 насны 1300 охин, тэдний эцэг эхээс санал асуулга авчээ. Гэтэл 8 хүртэл насны охид, хөвгүүд ижилхэн өөртөө итгэлтэй байсан гэнэ.

Харин 8-14 насанд охидын өөртөө итгэх итгэл 30 хувиар унасан байна. Өсвөр насанд ирмэгцээ тэд илүү болгоомжтой болж, төгс төгөлдөр байхыг эрмэлзэж, бүгдэд тал засахыг хичээдэг болдог байна. Үүнд эцэг эх, нийгэм ч их нөлөөлнө. Энэ үед бие махбодод дааврын өөрчлөлт гарч, эстроген даавар ялгарч, сэтгэл хөдлөлийн ухаан давамгайлж, эрсдэлд тэмүүлэх нь багасдаг. Энэ үед охид сайн охин байх л эрмэлзэж ирдэг. Учир нь сайн охидод бүгд хайртай байдаг шүү дээ.

Нийгмийн сүлжээ ч дарамт шахалт болж ирнэ. Учир нь охид үргэлж өөрийгөө бусадтай харьцуулж ирнэ. Хөвгүүдийн хувьд эрсдэл хийдэг, азгүйдлийг амархан давж гарч чаддаг нь өөртөө илүү итгэлтэй байдагтай холбоотой.

Эмэгтэйчүүд болохоор тархины Cortex praefrontalis хэсэг, урд талын cingulate gyrus нь буюу санаа зовомтгой байдлын төвүүд илүү хөгжсөн байдаг. Тиймээс эмэгтэйчүүд өөрийгөө бусадтай харьцуулах хандлагатай, эрчүүдээс илүү түгшүүрийг мэдэрдэг. Үүн дээр нь нэмэгдээд эцэг эхчүүд азгүйдэл бол муу зүйл гэж итгүүлдг байна.

Харин өөртөө итгэлтэй байдал үйлдлээс шалтгаална. Охид шинэ хэцүү зүйл туршаад үзэхээр өөртөө итгэлтэй байдал нь нэмэгддэг байна.

Тэгээд ч өөртөө итгэлтэй байдлын гол томъёолол бол эрсдэл, азгүйтэл, алдаан дээрээ суралцах, мөн амжилт юм. Тав тухтай орчинд байгаад ирэхээрээ хүн өөртөө итгэлтэй байдлыг олж авч чаддаггүй.

Тиймээс эцэг эхчүүдийн хувьд охидоо шинэ дадалд сургах эрмэлзэлтэй болгох нь чухал. Азгүйдсэн ч эндээсээ юм сурч авна гээрэй.

Эх сурвалж: lifter.com