УИХ-ын 126 гишүүний тоог цөөлж, хэмнэсэн зардлаар нь тэтгэвэр нэмье
7 цагийн өмнө

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, П.Сайнзориг нар яамдын тоог цөөлье, арван яам байхад л хангалттай, хэмнэсэн мөнгөөрөө багш, эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй хэмээн ярих боллоо. Энэ бол тун зөв, бодлогын оновчтой санал.
Гэхдээ зөвхөн яамдын тоог цөөлөхөөс гадна, төрийн зардлын бас нэг том хэсэг болох УИХ-ын гишүүдийн тоонд анхаарал хандуулах нь чухал.
Өнөөдөр УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон нь парламентын бүтээмжид бодит нэмэр оруулж чадаж байна уу гэдэг асуулт гарч байна.
Харамсалтай нь, гишүүдийн олонхи нь бодит ажил хийх чадамж хомс байгаа. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог буцааж 76 болговол парламентын ажилд эерэг өөрчлөлт гарах боломжтой. Гишүүдийн тоог цөөлснөөр төсвөөс жил бүр гарч буй асар их зардлыг хэмнэх боломжтой. Уг зардлыг өндөр настнуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулах нь хамгийн зөв алхам байх болно. Өндөр насны иргэдийн тэтгэвэр сүүлийн жилүүдэд бодит инфляц, амьдралын өртөгтэй харьцуулахад хүрэлцэхгүй байгааг олон судалгаа харуулж байна.
Иймээс ч УИХ-ын гишүүдийн тоог цөөлж, хэмнэсэн мөнгөөрөө өндөр настнуудын тэтгэврийг нэмэх нь нийгмийн шударга ёсонд нийцэхийн сацуу иргэдийн амьдралд бодит дэмжлэг болно.
Ингэснээр УИХ илүү чадамжтай, хяналттай ажиллах боломжтой болохоос гадна, төрийн мөнгө зөв хэсэгтээ зарцуулагдаж, өндөр настнуудын амьдралд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Төрийн албыг үр ашигтай болгох, иргэдийн амьдралыг сайжруулах энгийн шийдэл яг л энэ юм.
Н.Отгончимэг
sonin.mn







хүннү · 2 цагийн өмнө
УИХ 126 гишүүнтэй болоод бүр дордсон. Баахан хэрүүлч нөхдүүд эрх мэдлийн төлөө “алаан” болж байна. Бид өдөр болгон ийм дүр төрхийг харсаар удлаа. Одоо болсон, Үндсэн хуулиндаа гар хүрч УИХ-ын гишүүдийн тоог 56 болгох, ЗГ-т нэг ч гишүүн сайд хийж болохгүй.
Зочин · 3 цагийн өмнө
Монгол улсын ерөнхий сайд хууль засагладаг улс болно гэж үг хэлэх бүртээ үглэх мөртлөө улсын хэмжээнд инфляц хоер оронтой тоонд орсныг статестик зарлаад байхад тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж нэмэх хууль ямар үндэслэлээр засаглахгүй байгааг юу гэж ойлгох вэ
Зочин · 6 цагийн өмнө
BIEE UNELELN80955877BOOB XXN