photo urchlee02_zps45581d7d.jpg

Та бүхэн өнөөдөр залуу сайхан байгаа. Гэвч нэг л өдөр нүдний чинь доогуурх арьс унжсан байх вий. Энэ нь буруу арчилснаас, хэт их ядрах, нойр муу байх, нас ахих зэргээс шалтгаалан зовхи үрчлээтэж, нүдний доогуур “уут” үүсдэг. Хэрвээ ийм байдал таны нүүрэнд ажиглагдаж эхэлбэл зовхины  үрчлээнээс урьдчилан хамгаалах хэрэгтэй. Бүсгүйчүүддээ өгч байгаа дараах зөвлөмжүүдийг хэрэглээрэй:

 photo urchle45646_zps5e53bdc5.jpg

Жижиг хэрчсэн ногоон яншуйг зовхин дээрээ тавиад чийгтэй хөвөн юм уу марлиар бүтээж маск тавьж болно. 15 минутын дараа маскийг авна. Яг энэ зарчмаар үрж жижиглэсэн түүхий төмсөөр бас маск тавьж болно.

 photo urchlee878_zps7d84fb15.jpg

Мөн жижиглэсэн төмсийг хоёр цайны халбага гурил, мөн ийм хэмжээний сүүтэй хольж зовхины маск бэлтгэж болно. Эдгээр маск нь зовхины үрчлээг багасгахад тустай.

 photo urchlee57587_zps4a57e942.jpg

Мөн долоо хоногт 2-3 удаа халгайн хандаар 15-20 минут жин тавиад иллэг хийж болно. Эрэгтэй хүмүүс бүсгүйчүүдийн нүдийг хамгийн түрүүнд хардаг гэдгийг санахад илүүдэхгүй шүү.