2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд  нийт 2573 хүнийг  “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1172 хүнд ПГУ /PCR/, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна.

Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, 7 нь жирэмсэн эмэгтэй байна.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 08 сарын 12-ны өдөр “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бөгөөд 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм.

Мөн 08 дугаар сарын 11-12-ны өдрийн байдлаар тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 146, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР