Монгол улсын нийт хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч байгаа билээ. Нийслэлчүүдийн хувьд олон тулгамдсан асуудал байгаагийн нэг нь нийтийн тээвэр.

Хүрэлцээ муутай хуучин автобуснууд нь үе үе шатаж олон нийтийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсаар хэдэн жилийн нүүр үзэж буй.

Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснууд нь утаа ихээр хаядаг, дуу чимээ эвдрэл гэмтэл ихтэй байгаа нь нууц биш.
Уг нь нийтийн тээвэрт Хотын дарга, нийслэлийн нийтийн тээвэр, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч гээд энэ асуудалд анхаарал хандуулах эрх мэдэлтэн нийслэлд байдаг. Гэвч тэд өнөөдөр ажлаа хийж байгаа дүр эсгэж байгаагаас бодит үр дүнтэй ажил хийхгүй л байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт өнөөдөр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” гэсэн нийслэлийн хөрөнгө оруулалттай хоёр компани, хувийн хэвшлийн 17 компанийн 960 гаруй автобус 98 чиглэлд үйлчилгээнд явж байна.

Дийлэнх нь насжилт хэтэрсэн бөгөөд эхнээсээ эвдэрч, хар утаа хаясаар эхнээсээ шатаж байгаа. өөрөөр хэлбэл нийтийн тээврийн салбарын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. 2021-2024 онд 500-600 автобусны парк шинэчлэлт хийхээр төлөвлөснөөс энэ онд 105-ыг нь оруулж ирж буй юм. Эдгээрээс 60 автобусны хөрөнгө шийдэгдээд худалдан авах ажиллагаа явагдаж байгаа боловч төсөв  шийддэг сангийн яам, түүнийг захиран зарцуулах хотын дарга нар хоорондоо үл ойлголцож байгаа тул нийслэлчүүд шинэ, стандартад нийцсэн 60 автобусанд хэзээ суух нь тодорхойгүй байна.

Ямартай ч 60 автобус оруулж ирэх тендер Сангийн яам хотын дарга нарын үл ойлголцлоос болж удаашрах нь тодорхой боллоо.

 

Тодруулбал,
Хотын дарга Д.Сумъяабазар:

 

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт 4 дахь компанийг шалгаруулна. Үгүй бол АТГ руу бичиг хүргүүлнэ гэсэн.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:

Шалгарсан компани нь шаардлага хангаагүй. 11 сараас хойш тендер зарлах боломжтой. Өнөөдөр Тендерийг хууль журмын дагуу зохион байгуулж, нийслэлд шаардлагатай байгаа автобусыг нийлүүлэх хариуцлага бол цэвэр нийлүүлэгчийн хариуцлага юм хэмээн мэдэгдэж нийслэлчүүдээ шууд бусаар хохироож байна.

Өөрөөр хэлбэл улсын төсөвт 22 тэрбум төгрөгөөр 60 автобус авах мөнгө тусгагдсан. Харин 60 автобус оруулж ирэх тендер зарласан боловч шалгарсан компани нь нотой байна гэж Сангийн яам нь үзэж байгаа ч хотын дарга “NO” хэмээн гүрийж, асуудал шийддэг дээрээ гацсан.

Тэгвэл энэ асуудлын шийдлийг элчин сайд асан Д.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө цахим орчинд мэдээлэв.

Түүний мэдэгдэж байгаагаар 60автобус авах мөнгөөр 70 автобус авч ирэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл хувиасаа нийслэлчүүдэд 10автобус бэлэглэх юм.
Хэдийгээр бэлгийн морины шүдийг үздэггүй ч Д.Мөнх-Эрдэнэ шинэ, стандарт шаардлага хангасан автобус авч ирэхээ нүүр бардам амлаж байгаагаас үзэхэд санаанд нь багтаж байгаа нь илт байна.

Нээрээ л түмний татвараар цалинждаг төрийн алба хаагчид нь чадахгүй бол ингээд чаддагт нь хариуцуулмаар байна.

60 автобусны мөнгөөр 70 автобустай болох юм бол нийслэлчүүд л хожих болно.

Тэгээд ч манай улсад 12 жил болсон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд 2020 онд 133 автобус, 2021 онд 531, 2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна.

Дарга нарыг хүлээж асуудал шийдэгдэхийг хүлээснээс асуудлыг нь шийдээд өгье гэж дуугарч байгаа нөхдүүдээр нь шийдүүлмээр байна.

Эцсийн дүнд нийтийн эрх ашгийн төлөө л бол явцуу эрх ашгаа хойш тавьж сурмаар байна дарга нар аа!!!