Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж үйлчилгээний одоогийн нөхцөлийн талаар мэдээллээ.

Тэрээр "Мутацад орсон вирусийн улмаас эмчилгээний хугацаа 14-өөс 21 хоног болтлоо уртассан.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүнд оноштой. Үлдсэн 20 хувь нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс бий.

Орны тоог нэмэхгүй байгаа шалтгаан нь хүн хүчтэй холбоотой. Ор олноор нь дэлгэх нөхцөл мөн одоогоор хомс байна.

Нийслэлд сүүлд 152 ор шинээр дэлгэсэн ба дахин 300 орыг аравдугаар сарын 1-нээс дэлгэнэ. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай 150 хүн байна.

Өнөөдөр нийслэлд 2000 гаруй хүн КОВИД-19-тэй тэмцэх чиглэлд ажиллаж байна. Гэвч нийтдээ 4000 орчим хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай хэмжээнд хүрнэ" гэв.