Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас дүүжин тээвэр болон  замын түгжрэлийн талаар тодрууллаа. 

 Д.Сумъяабазар:  

-          Дүүжин тээвэр дээр эхлүүлсэн ажил байгаа. Маршрутыг нь судлахаас эхлээд асуудал байна. Шууд шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Өмнөө үгүйсгэх гээд байдаг. Нийтийн тээвэрт юуны түрүүнд  парк шинэчлэлийг дан давхар нийлсэн цахилгаан автобусаар нэмэгдүүлэхээр зорьж байна. Түүнчлэн баганан тулгуурт нийтийн тээврийн хэрэгслийн судалгаа хийгдээд ТЭЗҮ нь удахгүй батлагдана. 2024 онд эхний ээлжийг нь ашиглалтад оруулна гэж амлаж байна. Энэ төсөл Дүүжин тээвэр шиг наана, цаана болохгүй байх.

-          Дүүжин тээврийг хариуцаж байгаа хүмүүсээс нь асуу. Ямар учраас ийм тээвэр оруулж ирэх болсон юм бэ гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь лавлах хэрэгтэй.

-          Яармагийн түгжрэл асуудал болж байна. Богино хугацааны арга хэмжээ авахаар иргэд эсэргүүцдэг. Нийслэлд жилд 35 мянган иргэн шилжиж ирж байна. Улаанбаатарт жилд 80 мянган хуучин авто тээврийн хэрэгсэл орж ирж байна. Ирэх 2022 онд 1 сая 539 мянган иргэндээ хүрэх төсвийг батлах гэж байна. Бидний төсвийг эдгээр хүмүүс авч байгаа нь шударга бус зүйл. Тиймээс нийслэлд шилжиж ирэх хөдөлгөөн, өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн нэмэгдлийг зогсоох хэрэгтэй. Зогсоохоос өөр аргагүй.  

-          Түгжрэлийн асуудал эрэмбийн нэгдүгээрт байгаа. Тэгш сондгойгоор явах уу эсвэл автомашиныг насжилтаар нь ангилах уу. Автомашины хураамж, замын хураамжийг нэмэх үү. НИТХ дээр энэ мэтчилэн хатуухан шийдвэр гаргахаар хүлээгдэж байна. Татварын зохицуулалтаар л энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол нийслэл Улаанбаатар хот амьжиргааны түвшин бусад аймгуудтайгаа харьцуулахад хамаагүй бага болчихлоо. Хямд амьдралын өртөгийг хайсан иргэд Улаанбаатарт ирж байна. Үүнийг буруутгах аргагүй байхгүй ч дэлхийн бүх хот үнэтэй байдаг.

- Нийслэлийн захиргааг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө яармаг руу нүүлгэнэ.