Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18:00 цагт боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүлээр шалгарсан У.Мижиддорж “Дэлхийн том хотуудын адил Улаанбаатар хот шинэ жилийнхээ сүлд модыг засаж, өнөөдөр гэрлээ ёслол төгөлдөр асаалаа. Энэ үйл явдалд хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ оролцсон нь их дурсамжтай, сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.