Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд эхний ээлжинд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээхээр боллоо.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хуульд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломж бүрдэж байна.

Ийнхүү зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоонд шилжсэнээр нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд цаашид зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагуй болж байна. Шийдвэрийн үр дүнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна.

Бүрдүүлэх баримт бичгийг багасгах чиглэлээр :

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь жилд давхардсан тоогоор 167,976 баримт бичиг / нэг гэрээ байгуулж, эрх авахад 7-12 буюу дунджаар 9 баримт бичиг бүрдүүлдэг / бүрдүүлдэг бөгөөд эдгээрийг цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болно.

Зардлыг хэмнэх чиглэлээр :

Иргэн , аж ахуйн нэгж байгууллага нь жилд нийт 191,306,000 төгрөг / бичиг хэргийн зардал 41,994,000 / баримт бичгийг хувилах зардал /, тээврийн хэрэгслийн зардал 149,312,000 /төрийн 5 байгууллага руу ирж , очих нийтийн тээврийн зардал /-ийн зардлыг хэмнэж байна. Үүний цаана ил болоогүй , тооцох боломжгүй олон зардлууд бий.

Цаг хугацааг хэмнэх чиглэлээр :

Иргэд төрийн 3 байгууллага / нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс / руу 2 удаа, 2 байгууллага дүүргийн Татварын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани/-руу 1 удаа ирж, очдог бөгөөд нийт 447,936 цаг / нэг удаа ирж, очих хугацаа 3 цаг бөгөөд 1 иргэн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахад 24 цагийг зарцуулж байна / -ийг зарцуулдаг бөгөөд дээрх цаг хугацааг бүхэлд нь хэмнэх боломжийг бүрдүүлж байна.

Шат дамжлагыг багасгах чиглэлээр :

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нэг гэрээ байгуулахад төрийн 5 байгууллага / Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Тохижилт үйлчилгээний компани/-д биечлэн очиж хүсэлт гаргадаг бөгөөд цахим хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний байгууллагууд цахим хэлбэрээр нэгэн зэрэг хүлээн авч, шийдвэрлэн хариуг нэг нэг цонхоор гаргана. Иргэний хүсэлтийг төрийн дээрх цонхоор цахим хэлбэрээр өгөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Татварын албанд бүртгүүлж , стандартын шаардлага хангаад зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох үйлдвэр үйлчилгээний төрөл.

А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа , үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:

Худалдаа

1. Бөөний худалдааны төв ;

2. Агуулах дэлгүүр ;

3. Худалдааны төв ;

4. Зах / барилгын материал , мод , автотехникийн г.м / ;

5 . Их дэлгүүр

6. Хайпермаркет ,

7. Супермаркет ,

8. Үзүүлэнгийн танхим ;

9. Аутлет

10. Бутик ,

11. Минимаркет ,

12. Хүнсний дэлгүүр ;

13. Ая тухтай сүлжээ дэлгүүр / конвиниенс стоор / ;

14. Төрөлжсен барааны дэлгүүр ;

15. Мухлаг

16. Түргэн үйлчилгээний цэг / цаашид " ТҮЦ " гэх / ;

17. Улирлын чанартай , тур , сүүдрэвчтэй худалдаа ;

18. Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл , үйлчилгээ :

1. Ресторан :

2. Баар / диско , билльярд , караоке , бусад / ; Ахуйн үйлчилгээ : 1  ;

3. Кафе ;

4. Цайны газар / нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх / ;

5. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар ;

6. Кофе шоп

7. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Ахуйн үйлчилгээ:

Үсчин

Гоо засал

Хумс засал

Хувцас захиалга, засвар

Гутал захиалга , засвар

Гэр ахуйн тавилгын захиалга, засвар

Ахуйн электрон , цахилгаан хэрэгслийн засвар

Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар

Цүнх захиалга , засвар

Нүдний шил захиалга , засвар 

Цоож , тулхүүр засвар

Цаг засвар

Цоож, түлхүүр засвар

Цаг засвар

Хими цэвэрлэгээ, угаалга

Гэр цэвэрлэх үйлчилгээ

Айл нүүлгэх үйлчилгээ

Зочлох үйлчилгээ

Зочид буудал

Дэн буудал

Жуулчны бааз

Амралтын газар

Гэр буудал

Ариун цэвэр , эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ :

Нийтийн халуун ус

Саун

Бассейн

Чийрэгжүүлэлтийн төв / фитнес , спиннинг , аэробик , иог , бужиг гэх мэт /

Алжаал тайлах төв / иллэг /  

Авто засвар / агрегат , кузов /

Дугуй засвар

Автомашины угаалга

Автомашины доторлогоо

Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа

Авто зогсоол / битүү, ил /

Тоглоомын төв

цахим, хүүхдийн

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ

1. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох

2. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

3. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох

4. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

5. Жуулчны бааз , амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох 6. Жуулчны бааз , амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ :

1. Соёл урлагийн дуу , хегжим , бужиг , драм , кино , драм , загвар , хетлегч , жүжигчин , тайзны яриа , илтгэх урлаг , уран зураг , фото зураг , төрөл бүрийн хатгамал , нүүр будаг , хувиргалт / сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах , сунгуулах

2. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах , сунгуулах

3. Билльярд , боулинг , дэлгэцийн гольф , автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах , сунгуулах

4. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах , сунгуулах

5. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах , сунгуулах

6. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах , сунгуулах