Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна.

Энэ жилийн онцлог нь цэргийн насны эрчүүд цахимаар бүртгэлээ хийлгэх болсонд оршиж буй. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-нийг хүртэлх хугацаанд e-Mongolia-д хандан бүртгүүлэх боломжтой юм.

Цэргийн бүртгэлээ хэрхэн цахимаар хийлгэх тухай зааварчилгааг танилцуулж байна. Төрийн үйлчилгээ таны дэргэд очиж буй бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай хэмээн албаныхан өчигдөр уриалсан билээ. 

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/-65 насны
  • Ахлах офицер -60 насны
  • Дунд офицер, ахлагч -55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.