Олон нийтийн цахим сүлжээнд "Байрны гаднаа халааж байсан машиныг хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ. Он гарснаас хойш 27 машин алдагдсан байна" гэх мэдээлэл түгсэн. Бид үүнийг тодруулахаар ЦЕГ руу холбогдоход:

"Байрны гаднаас халааж байсан 27 автомашин алдагдсан гэдэг ташаа мэдээлэл" гэв. Гэвч та бүхэн сонор сэрэмжээ алдалгүй, халааж буй автомашиныхаа аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.