Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, УОК, БШУЯ-дыг сурагчдын амралтыг сунгах эсэх дээр нэгдсэн ойлголтод хүрэх үүрэг даалгавар өгсөн.

Учир нь ЭМЯ  хичээл сургуулийн үйл ажиллагааг хойшлуулах саналтай байгаа бол БШУЯ эсрэг саналтай байгаа юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх хугацааг тохирчээ. Тодруулбал,  сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болсон байна.