Дулааны шугамд гэмтэл гарсантай холбоотойгоор Натурын замын нэг тал урсгалыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаахаар болжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замд дулааны шугамын гэмтэл гарсныг яаралтай засварлах шаардлага гарсан байна.

Иймд өнөөдөр 10:00-22:00 цагийн хооронд тухайн замын зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн хоёр эгнээс түр хааж, засварын ажил засварын ажил хийгдэх тул дээрх зургийн дагуу хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.