60 настай эмэгтэй амиа хорлохыг завдаж, олон тооны эм уусан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 60 настай иргэн төрсөн хүүтэйгээ маргалдсаны ийм үйлдэл гаргасан байна. Энэ талаар тухайн эмэгтэй бэр нь Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн аж.

60 настай эмэгтэй амиа хорлох болсон учир шалтгаанаа цагдаагийн байгууллагад "Хүүхдүүд нь ганцаapанг нь үлдээж, нүүх гэж байсан. Үүнээс болж төрсөн хүүтэйгээ маргалдсан" гэж мэдүүлжээ.

Одоогоор тухайн иргэний биеийн байдал хэвийн байна.