Монгол эрчүүдийн жилийн жилд очиж сүлд хиймороо сэргээдэг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байрлах Шилийн богд уулнаа халхын сайн эр Торой бандийн хөшөө бий.

Тэрхүү уул, хөшөөг зорьсон эрчүүд сүү, цагаан идээгээ яагаад ч юм хөшөөний толгой, бие хэсэгт өргөсөөр хүн харахын аргагүй болгож орхисон зураг саяхны өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан билээ. Тэгвэл нутгийн удирдлагууд Торой бандийнхаа хөшөөг толийтол нь арчиж, сүү саалийг нь угааж цэвэрлэсэн байна.