Шүүх тамхимд амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарч байжээ. Тодруулбал, хэдэн жилийн өмнө шүүгдэгч У нь бусдын эд зүйл, гар утсыг дээрэмдсэн хэрэгт холбогдож байжээ.

Шүүх хурлын үеэр шүүгч “Хохирогч М-ийг 160 дугаар цэцэрлэгийн хашаанд оруулж, “Гар утсаа гаргаад ир” хэмээн дарамталж, дээрэмдсэн” хэмээн хэргийг танилцуулсан байна.

Энэ үед шүүгчдэгч У нь “Одоохондоо надад амьд явах сонирхол байхгүй” хэмээн хоолойгоо боомилж, амиа егүүтгэхийг завджээ. Түүний эл үйл явдлыг цагдаагийн албан хаагч таслан зогсоож, амийг нь аварсан байна.