Өнгөрсөн хоногт Улаанбаатарт коронавируст халдварын 42, орон нутагт 43 гээд нийт 85 тохиолдол шинээр батлагджээ.

Орон нутагт халдварын тохиолдол өмнөх өдрийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 10 аймагт коронавируст халдвар бүртгэгджээ.

Улсын хэмжээнд халдварын улмаас эмнэлэгт 621, гэрээр 1,994 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд дийлэнх нь хүндэвтэр оноштой байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.