2015 оны "Авьяаслаг монголчууд" шоунд амжилттай оролцож, "Баргил хоолойтой барилгачин залуу" нэрээр олонд танигдсан дуучин А.Отгонбаяр таалал төгсжээ.

Тэр "Авьяаслаг монголчууд" шоунд гуравдугаар байр эзэлж, СУИС-д төлбөргүй суралцах эрхээр шагнуулж байв. Харин өнгөрсөн хугацаанд БНХАУ-д суралцаж байлаа. Түүний ар гэр, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.