Улаанбаатар хотын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болно. Тодруулбал, Сүхбаатарын талбайд анх удаагаа 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбай байгуулж, тавдугаар сарын 8-ны өдөр тус тэмцээнийг зохион байгуулах ажээ.

Тус тэмцээнд нийслэл хотын 9 дүүргийн шигшээ багууд оролцох юм. Аваргын цомыг хүртсэн дүүргийн шигшээ баг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдах 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай үндэсний цомын төлөөх финалын нэг тоглолт хийнэ. Одоогоор Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн шигшээ багууд бүртгүүлээд байна.

Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 5-нд МХБХ-ны байранд болж, оролцох багууд тодорхой болох аж.