Америкийн тэрбумтан Илон Маск сая Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нэвтэрсэн болон нэвтрүүлэхээр төлөвлөж буй орнуудыг харуулсан газрын зургийг твиттер хуудсандаа нийтэлжээ.

Уг зурагт харуулсан ойрын үед нэвтрүүлэхээр төлөвлөж буй орнуудын дотор Монгол улс багтсан байна.

Тодруулбал Старлинк үйлчилгээ 2023 онд Монгол улсын нутаг дэвсгэрт ажиллаж эхлэх гэнэ.

Ингэснээр дэд бүтцээс үл хамааран Монгол орны өнцөг булан бүрд өндөр хурдаар интернэтэд холбогдох боломж нээгдэх юм.