Дэлхийн гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн байдаг.

Тэгвэл энэ өдөртэй холбоотойгоор “Хүүхдэд хайртай хүн бол…” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа аж. Өдөрлөгийн хүрээнд 50 орчим гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйч, шүдний эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөн ажиллаж байгаа юм байна

Өдөрлөг 10:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд сонирхсон хүн бүрд нээлттэй. Үзлэг, зөвлөгөөний хувьд мэргэжлийн сэтгэлзүйчид залуу аав, ээжүүдэд болон өсвөр насны хүүхдэд зөвлөгөө өгч байна.