Хотон шувууны хошуу зарна гэх хэргийг шалгаж зарыг устгуулжээ
2022/05/17
Фэйсбүүк цахим орчинд Oyunchimeg Enkhbat гэсэн хаягаас “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар мэдээлэл байршуулсныг шалгахад Зар байршуулсан “Э” гэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг хууль бусаар агнаагүй, Казакстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан болохыг тогтоож, дээрх үйлдлийн эрхзүйн хариуцлагыг танилцуулан, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар ойлгуулж, цахим сүлжээнд байршуулсан зарыг устгуулсан байна.