Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн уулархаг нутгийн өвөр бэл, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 4-6 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 3-5 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 1-3 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.