УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна.

2022 оны 06 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.