Эрдэнэбүрэнгийн УЦСын ажлыг зогсоох хэмжээнд тогтоол үйлдэж, Си Жиньпинд захидал бичсэн Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, тус сумын Улиастай багийн дарга Б.Цэдэнбал нарын асуудал ойрын өдрүүдэд дуулиан болоод байна.

Баруун бүсийг эрчим хүчээр хангах энэ том бүтээн байгуулалтын төсөл Хятадын “Эксим” банкны санхүүжилтээр баригдах байв. Гэтэл Өмнөговь сумын ИТХын дарга Д.Даваасүрэн “Ховд голын үзэсгэлэнт төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэсэн тогтоол гаргасан юм.

Харин багийн дарга Б.Цэдэнбал “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын далангийн усанд дарагдах, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн иргэд, малчид энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүсч байна” гэсэн захидал Си Жиньпинд илгээж, стратегийн том төслийг хоёр жилээр гацааж орхив. Монгол Улс 330 сум, 1568 багтай. Тэгэхээр сум орон нутгаакомандалдагиймтооны хүн төрийн үйл хэргийг хөдөө орон нутагт гүйцэлдүүлж байна гэсэн үг. Тэд гарын үсэг зурдаг хуулиар олгогдсон эрх мэдэлтэй. Энэ эрх, үүрэг нь сум орон нутагтаа үнэндээ л том. Ялангуяа уул уурхайтай холбоотой олборлолт , хайгуул хийх зөвшөөрлийг иргэдээс саналыг нь авч, орон нутгийн удирдлагууд олгодог. Гэтэл тэд хуулиар олгогдсон эрх мэдлээрээ далимдуулж Монголын эдийн засгийг сөнөөх байдал бий болж мэдэхээр байна.Үүний нэг тод жишээ бол дээрх дуулианы эзэд юм. Захын аймгийн зүгээр нэг багийн даргын бичсэн захидал дэлхийн улс төрийг тодорхойлж байгаа, их гүрнүүдийн нөлөө б ү хий удирда гчийн гарт очно гэдэг бол үнэхээр том анхаарлын сэдэв яалт ч үгүй мөн.

Монголын шүдний өвчин болсон эрчим хүчний том бүтээн байгуулалтыг гацаагаад зогсохгүй эдийн засаг, улс үндэстний хэмжээнд ноцтой хохирол учруулах үйлдэл хийжээ, тэд. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ноцтой асуудал. Сум, багийн дарга нарын стат у сы г хара хад аль ч ут гаараа Си Жиньпиний ширээн дээр захидал очих нөлөө бүхий суваг байхгүй. Ү үний цаана, гарцаа г үй ямар нэг гадны бүлэглэл байгаа талаар амтай бүхэн нь ярьцгаах болжээ. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн хэлсэнчлэн Монголын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг албаар хорлож гацаасан хүмүүст хариуцлага тооцно г эж дуугарсантай шууд холбогдож байгаа юм. Ингэж Монголын эдийн засгийг сул дорой, мөлхөө, хүчгүй байлгах сонирхолтой тодорхой бүлэглэл, гадны гар хөлийн оролцоотойгоор сум орон нутгийн дарга нарыг ашиглаж эхэлснийг дээрх үйл явдал тод харуулж байна. Уг асуудлаар ҮАБЗ хуралдах хэрэгтэй.

Монголоо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн анхааралдаа авах ч ёстой. Магадгүй 330 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн дарга нар өөрсдөө ч мэдэлгүйгээр Монголын эдийн засгийг хорлох, дорой буурай байлгах, мафийн бүлэглэлүүдийн хорлон сүйтгэхажиллагаандоролцоодявж байж ч мэднэ. Иймд төрийн удирда х албан т ушаалд томилогдох албан хаагчдыг доод шатных гэлтгүй сонгон шалгаруулалтад нь анхаарах цаг болжээ. Тэдэнд хуулиар олгогддог эрх мэдлийг нь ч бас эргэн харахад гэмгүй гэдгийг энэ үйл явдал хэлээд өглөө. Цаашид Монголын хөгжилд түлхэц болох уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүд дээр ямар ч сумын Засаг дарга, Иргэдийн хурал, багийн дарга нар гадны гар хөл болж гайтахыг бид таашгүй байна.