АҮЭБ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Дамдинням: Өдөрт 20-30 литр бензин авдаг иргэд банкаа дүүргээд байгаа учраас хэрэглээ өсчихөөд байна
3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут сайд энхийг сахиулагч нарт олгох томилолтын хэмжээг нэмсэн талаар, Э.Бат-Амгалан сайд ногоон нуурын 1008 орон сууцны хорооллын талаар, Г.Дамдинням сайд шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар, Б.Батцэцэг сайд Монгол Улсыг гадаадад сурталчлах гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням “Шатахууны зохиомол хомсдол үүсээд байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Өдөрт 1800 тонныг нийлүүлээд иргэдийн очер буурахгүй байна. Нэгдүгээрт, ОХУ манай улсын шатахууны 92 хувийг дангаараа хангадаг. Дайн байлдааны нөхцөл байдлаас шалгаалаад одоогийн байдлаар 22 нефт боловсруулах үйлдвэр цохилтод өртсөн мэдээлэл ирсэн.
Тиймээс шатахуун хангамжийн 30-40 хувь нь доголдолд орчихоод байгаа. ОХУ-ын Засгийн газраас он дуустал АИ-92 шатахууныг хязгаарласан. Монгол Улсын хувьд Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, хямд нөхцөлөөр шатахуун авах гэрээтэй учраас гэрээний дагуу энэ сард 58 мянган тонн АИ-92 шатахууныг ОХУ-аас үлдснийг нь БНХАУ-аас авахаар гэрээ хэлэлцээр хийж байна. Иргэдийн хувьд нөөцлөхгүйгээр банкныхаа хэмжээгээр аваач ээ гэж хэлмээр байна.
Тийм учраас шатахууны хэрэглээ хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Улаанбаатар хотын хувьд бага зэрэг хязгаарлалт хийгдэж байгаа”.
АИ92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Гол нь иргэдэд сандарч тэвдэлгүй, автомашины шатахууны саваа бүтэн дүүргэлгүй, ердийн хэрэглээгээр авахыг уриалж байна.
Өдөртөө 20-30 литр бензин аваад өдрийнхөө ажлыг залгуулаад явдаг байсан хүмүүс одоо шатахууны саваа бүтэн дүүргээд 50,60,100 литрээр нь аваад байгаа учраас хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөртөө 2000 гаруй тонн шатахууныг нийлүүлээд байхад л ховх сорчхоод байна. Тиймээс Улаанбаатарт бага зэргийн хязгаарлалт тогтоож байгаа. Ард иргэд тайван, амгалан байж хэвийн хэмжээгээр шатахуун хэрэглээд байвал байдал тогтворжчихоор байна.
БНХАУ-аас бид сард 3000 гаруй тонн Евро5 стандартын АИ92 шатахуун авдаг. Энэ сард бид 7000 тонныг авахаар захиалсан. Гэвч шатахууны шокоос болж хүрэлцэхгүй болж байгаа учраас 14.000 тонныг авахаар манай яамныхан БНХАУ-д ажиллаж байна. Би өнөөдөр ОХУ-ын Элчин сайдтай уулзана. Ер нь байнга л уулзаж байгаа. Бүгд л тасралтгүй ажиллаад явж байна.
Бензин бол тасрахгүй. Хамгийн гол нь хэрэглээгээ хэвийн хэмжээндээ байлгахыг л уриалъя. Шатахууны импорт хэвийн хэрэглээний түвшинд үргэлжилж байгаа. Бүгд оочерлож байгаад л машиныхаа шатахууны савыг автоматаар дүүргээд байвал нөхцөл байдлыг тогтворжуулахад хугацаа орох нь. Гэхдээ ОХУ-ын талаас нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгсөн. БНХАУ-ын гэрээ, хэлцэл хэрэгжиж байна Ойрын үед байдал тогтворжино.
Улирлын шилжилттэй холбоотойгоор шатахууны нийлүүлэлтийн шок жил бүр болдог. Бид энэ долоо хоногтоо багтаад нөхцөл байдал хэвийн болно гэсэн хүлээлттэй байна. Хэвийн хэрэглээгээрээ шатахуун авбал өнөө, маргаашгүй л тогтворжих гээд байгаа юм. Оочерлох, дугаарлах, байгаа дээр нь авах гэж дайрч буйгаас болж хэрэглээ эрс өсчхөөд байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл нэг машинд олгох шатахуунд норм тогтоохоос өөр аргагүй. Яагаад гэвэл бүгдэд хүртээх ёстой шүү дээ. Дахиад хэлье, хэвийн хэмжээгээрээ хэрэглээд явбал байдал тогтворжчихно гэв.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XXN BOOBN XUSMEER DOLOOJ TAWIYYLNMERGJLN SEXSY80955877
Зочин · 3 цагийн өмнө
SAWN BIEE UNELLEED SADAR VANXANI SEKSEER80955877TSAG SEKSY