С.Цэнгүүн: Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийг ил болгох энгийн зүйлийг яагаад хэрэгжүүлддэггүй юм бэ?
13 минутын өмнө

УИХ-ын асуулгын цагаар УИХ-ын гишүүд Н.Учралаас гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Бүх юмаа битүүлж нууцлаад хулгайлж идчихээд, хойноос нь хөөцөлдөхөөр хэдхэн хүнийг хэвлэлд "гаргаж өгөөд", хариуцлага хэн ч үүрэхгүй өнгөрөөд байна. Та сая хэллээ. Мэдээллийг ил тод болгоход би дэмжиж ажиллаж байсан гэлээ. Татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвөө ил болгоё гэдэг энгийн шаардлагыг тавиад байгаа юм. Холбогдох хуулийг оруулж ирсэн ч дэмжигдээгүй. Залуус нь гадаа 100 мянган гарын үсэг цуглуулах гээд явж байна. Яагаад энгийн байх ёстой зүйлийн төлөө бид тэмцдэг болчихсон юм бэ? Өнөөдөр нээлттэй мэдээлэл бий гэж байгаа хэр нь зарцуулж дууссаны дараа "ийм зүйлд зарцуулж, ингэж шамшигдуулж" хэмээн халагладаг. Гэтэл төлөвлөлтөөсөө эхлээд зөв төлөвлөж, хяналт тавьж байж төрийн төсөв томрох бүрд хамт байгаа хулгай, авлигалын индексээ барина.
Нөгөөтэйгүүр, хамаг нүүрсний гэрээгээ нууцалчихсан. Нүүрстэй улсын иргэд нь өөрсдөө хэн хэдэн шуудай нүүрс зарахыг төр нь заадаг. Илүү авбал шунахай, шуналтай гээд загнана. Квот өгч оочерлодог. Хэсгийн ахлагч нар нь нууц сүлжээнд ороогүй бол тэр нүүрсний квот нь олдохгүй. Энэ дабл стандартыг халж, сүлжээг задлаад өгч болохгүй байна уу. Өнгөрсөн 7 хоногт гэр хорооллоор явж иргэдтэй уулзлаа. Иргэд бодит үнэнг хэлтэл хэсгийн ахлагч нь залгаад "чамд квот өгөхгүй, нүүрс өгөхгүй, ажлаас чинь халуулна" гэж дарамталжээ. Иргэд яриа өгөхдөө хүртэл айдаг болж. Хэсгийн ахлагч нар гэж аймшигтай хүмүүс байгаад байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
Нэр бүхий хүмүүсийн нэрсийг нь надад өгөөрэй. Бүгдэд нь хариуцлага тооцно. Төсвийн зарцуулалтыг ил тод болгох таны хуулийн төслийг би дэмжинэ. Уялдуулах хэдэн санал надад бий, ЗГ-аас ч өргөн барихад бэлэн. Төрийн өмчит компанийн олон жил гадуур байсан ашгийг нэгтгэчихээр төсөв том харагдаад байгаа юм.






