Нүцгэн гарын боксын анхны тамирчин Б.Энхтөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа
14 минутын өмнө

Холимог тулааны мэргэжлийн тамирчин, нүцгэн гарын боксын анхны монгол тамирчин Б.Энхтөр /2026.11.26/ өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч П.Пүрэвдагва гардуулав.
Б.Энхтөрийн хувьд спортын түүхэнд өөрийн нэрээ тодоор бичиж яваа тамирчин. Тулааны спортод харьцангуй хожуу буюу 26 настайгаасаа эхлэн хөл тавьсан Б.Энхтөр өдгөө 34 настайдаа дэлхийн нүцгэн гарын тулааны томоохон холбоо болох Bare Knuckle Fighting Championship (BKFC) гэрээ байгуулан өрсөлдөж буй билээ.
Мөн Б. Энхтөр 2024 онд First Round Fight холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг хүртэж байсан туршлагатай тамирчин.Тэрбээр 2025 онд дэлхийн хамгийн том нүцгэн гарын тулааны холбоодын нэг болох BKFC-ийн 198 тамирчнаас сонгогдон, тус холбоонд тулалдах эрх авсан Монгол тамирчин юм.

2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан BKFC 84 эвентийн гол тулаанд Б. Энхтөр Америкийн залуу тулаанч Райан Петерсонтой учраа таарч, өрсөлдөгчөө ердөө 22 секундэд буулган авч, үзэгчдийг гайхшруулж байв.
Түүнчлэн түүний нэр BoxRec-ийн дэлхийн чансаанд Welterweight буюу хагас дунд жингийн 260 тамирчнаас наймдугаарт, АНУ-ын 60 тамирчнаас тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.






