Энэтхэгт 11 сартай хүүг асрагч нь зоджээ. Тодруулбал хүүгийн эцэг эх ажил ихтэй байдаг болохоор хүүхэд асрагч хөлсөлсөн байна. Удалгүй хүүхдийнх нь бие энд тэндээ хөхөрч  юмнаас далдчиж, аймхай болсныг анзаарч ээж нь гэртээ нууц камер байрлуулсан байна. Бичлэг хийхэд хүүхдийг өдөр бүр зоддог болох нь батлагдсан бөгөөд өдгөө уг асрагчийг хуулийн байгууллагад шалгуулж байгаа ажээ.