Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдолтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул "Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь 198 мянган айл өрхийн түлж буй сайжруулсан түлш юм.

Энэхүү түлшний хүхрийн хэмжээ буурахгүй байгаа. Бидний хэрэглэж буй түлш бүрэн шатахад ойролцоогоор 25-30 минутыг зарцуулдаг. Дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.

Олон улсад ийм асуудлыг боловсруулсан хагас коксожсон түлшээр шийдсэн. Уг түлш бүрэн шатахад 8-10 минут хангалттай. 

Тэгвэл бид ХБНГУ-ын Фрайбургийн Техникийн их сургууль дэргэдэх нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр 100 гаруй жил дагнан судалгаа хийсэн институттэй хамтран ажиллаж, Тавантолгойн нүүрсний дээжийг явуулсан.

Удаан уугьдаггүй, хурдан шаталт авдаг нүүрс гаргаж авах хүсэлтээ өгсөн. Удахгүй бид чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг Улаанбаатар хотдоо нэвтрүүлэх болно. Шинэ гарах түлшнээс ямар нэгэн ялгарах бохирдол байхгүй" гэлээ.