Европын есөн улсад нэгдүгээр сарын дулаарлын дээд хэмжээ бүртгэгдсэн тухай мэдээлсэн билээ.

Тухайлбал, Польшийн нийслэл Варшав хотод Ням гарагт Цельсийн 18.9 хэм, Испанийн Билбао хотод Цельсийн 25.1 хэм хүрсэн нь жилийн дунджаас 10 гаруй хэмээр давсан үзэгдэл болсон юм.

Ирэх долоо хоногт манай улсад ч мөн хүйтний эрч сулрах төлөвтэй байгааг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын дарга С.Энхтүвшин хэллээ.

Тэрбээр "Ирэх долоо хоногоос нэгдүгээр сарын 10-ныг хүртэл хэд хоног нэлээд дулаарч, хүйтний эрч суларна. Говийн нутгаар 2, 3 градус дулаан байхаар байна. Энэ бол маш ховор үзэгдэл. Улаанбаатар хотод өдөртөө -5 ... -10 градус болно" гэлээ.