Залуусын зүрхний утсыг хөндөж хөг аялгуугаараа сэргээж чаддаг S4 хамтлагийнхан 20 насандаа очжээ. Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг тэд энэ удаад 20 нас дуугаа клипжүүлэн сонсогчддоо хүргэж байна. Уг дууг Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуун зохиосон бөгөөд  хөгжмийн найруулгыг нь Б.Чинбаа хийжээ. Энэхүү уран бүтээлээ одоогоос гурван жилийн өмнө буюу цар тахлын үеэр тус хамтлагийнхан цахим хуудсаараа дамжуулан шууд лайваар дуулж сонсогч фэнүүддээ бэлэг барьж байсан юм. 

 

 

S4 хамтлагийн сүүлийн үеийн сонин сайхнаас дуулгахад, өнгөрсөн сард Сайншанд хотод  Саран хөхөө театр,  ProMusic Production -ын хамтын ажиллагааны хүрээнд "Монголжингоо" тоглолтоо толилуулж үзэгч, сонсогчдоосоо харамгүй их талархлыг хүлээж авсан гэнэ. Мөн тун удахгүй шинэхэн цомгоо өлгийдөн авахаар тун чиг завгүй хөдөлмөрлөж буй аж.