Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөрт зориулсан "Монгол хүүхдүүд 2023" нэгдсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас эхэлнэ.

Нийслэлийн соёл урлагийн газраас уг үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргажээ. Хөтөлбөрөөс дурдвал, флаш моб, сүүний өдөрлөг, соёл урлагийн тоглолтууд 20:00 цаг хүртэл үргэлжлэх аж.