Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж үргэлжлэн халахыг анхааруулж байна.

Энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +34...+39 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.