Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/763 тоот захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгосон.

Гэвч иргэд, олон нийтийн зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн эзэмшил газрын хашааны хаалгыг түгжиж, хүүхэд тоглох, амрах, дасгал хөдөлгөөн хийх боломжийг хаан, биеийн тамирын талбайг ашиглуулахгүй байгаа тухай гомдол, санал ихээр ирж байна.

Иймд захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор УБЗАА-наас СӨХ, ЕБС, цэцэрлэгүүдэд захирамжийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах талаар албан бичиг хүргүүллээ.