Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

 Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 18-20 метр хүрч халуун хуурай салхитай, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.