Бидний хэрэглэж буй эрчим хүчний 90 гаруй хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. Өндөр насжилттай станцууд тасралтгүй горимоор, бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч эрчим хүчээр хангаж чадахгүй болоход цахилгаан хязгаарладаг.

Үүссэн нөхцөл байдлыг ойлгож, 17.00-22.00 цагт шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэм болохыг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриалж байна.

Эрчим хүчний системийн 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1529 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 158 МВт-аар, импорт 97 МВт-аар тус тус өссөн байна.

Та гар утсаа цэнэглэсний дараа залгуурыг нь салгадаггүй бол цагт 0.065 төгрөг дэмий зарцуулна.  Энэ нь бага тоо мэт харагдах ч өдөржин залгаатай үлдээвэл 1.56 төгрөг, сард 46.8 төгрөг, жилд 561.6 төгрөг хий үрэгдүүлнэ гэсэн үг.

Улаанбаатар хотын 380,000 өрх айл бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213,408,000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй алдсан байна.