Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Хөгжим, бүжгийн коллежийн зам дагуу зам тээврийн ноцтой осол гарсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 36 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөжээ. 

Уг ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэлээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа яг одоо үргэлжилж байгаа аж. Тухайн осол гаргасан жолоочийн согтууруулах зэргийг тогтооход "эрүүл" гарчээ. Явган зорчигчид болон жолоочид эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.