Ажлын байрандаа засвар хийж байсан иргэн өндөрөөс унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд өнгөрсөн нэгдүгээр 29-ны өдөр иргэн О нь ажлын байрандаа засварын ажил хийж байгаад 2 метрийн өндөртэй шатнаас унаж, амь насаа алдсан байна.

Тус иргэн нь "Дархан говь феори" ХХК-д туслах ажилтан ажилтай нэгэн байсан гэх мэдээлэл байна. Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.