БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Ингэснээр Вьетнам руу Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Вьетнам улсаас ноот бичгийг хүлээж байгаа, энгийн гадаад паспорттой монгол иргэд тус улс руу визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болохоор мэдээлнэ гэж байсан юм.