Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж X нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.

Ингэхдээ: "Навальный алагдсан. Харгис клептократууд юу хийж чаддагийг ямар аймшигтай сануулж байна вэ? Навальнымид тохиолдсон зүйл Орос оронд ч тохиолдоно. Цаашилбал эрх чөлөөнд аюул учруулж байна. Путин ард түмнээсээ айдаг. Тэр анхаарал сарниулахын тулд дайн хийдэг. Ард түмний гэнэн байдал энд  дуусах болно. Сэрэх цаг боллоо!!" гэсэн байна.