Булган аймгийн Булган сумын Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2024.02.23-ны 02:27 цагт ирсэн байна. 

Иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид галыг унтрааж, угаартсан хоёр сартай хүүхдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.