Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Улс төр: Ирэх сонгуульдаа эрх баригчид бэлтгээд байна уу гэлтэй л шийдвэрүүдийг гаргах боллоо.  Тухайлбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан малчдын зээлийн 220 тэрбумын хүүг төр даахаар болсныг мэдэгдлээ.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаваржилттай холбогдуулж дараах шийдвэр гаргалаа. Үүнд нэгдүгээрт, малчны зээлийн хүүгийн төлбөрийг Засгийн газраас даахаар болж шийдвэрлэлээ.

Орон нутагт ажиллаж байхад малчид малчны зээлийг тэглээд өгөөч гэж хүсээгүй, зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Засгийн газрын гишүүд энэ хүсэлт зүй ёсны гэж үзэн, зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах, хүүгийн төлөлтийг мөн нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар хүүгийн хуримтлал үүсч байгаа. Малчны зээлийн хүү 20.5 хувь байна. Үүний 6 хувийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувийг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Улсын хэмжээнд 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байна. Хүүгийн хуримтлал нь 280 орчим тэрбум төгрөг болж байгаа. Зургаан хувийг нь малчид өөрсдөө төлөхөөр үлдсэн 220 тэрбумыг Засгийн газар шийдвэрлэх юм" гэсэн юм.

МАН жагсаалтдаа багш , малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ Эрх баригч намын Удирдах зөвлөл  хуралдаж, намын мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн байна.  Мөн сонгуулийн нэрийн жагсаалтад ямар төлөөллийг багтаах талаар ярилцжээ. 

Удирдах зөвлөлийн хурал өчигдөр арав орчим цаг үргэлжилж, намын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг багтаана гэсэн үзэл баримтлалаа танилцуулжээ.  Тухайлбал, багш, эмч  нар малчид гээд нийгмийн төлөөллийг УИХ-д суух ёстой гэж өмнө нь мэдэгдэж байснаа ч намын гишүүддээ хэлжээ.   Одоогоор Удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. 

Нийгэм: Монголд бугшсан асуудлуудын нэг нь газрын наймаа. Одоогийн байшин, барилгын орох, гарах гарцгүй байгаагийн гай нь авлигачин нөхдүүдийн хараа хяналтгүй олгосон газар гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Тэгвэл энэ олон жилийн нүүр үзсэн авлигын хэлхээтэй хууль бусаар газар эзэмшсэн нөхдүүдтэй Хотын дарга хатуухан тэмцэхээр болжээХууль бусаар газар дээрэмдсэн нөхдийг илчилж & Авлига хорооллыг буулгахад хотын даргын хүч хүрэх үү?!

Манай улсад хууль бусаар олгогдсон газрын асуудал бугшаад нэлээдгүй олон жилийг үдэж буй юм. Уг асуудалд Нийслэл үнэхээр хүч үзэхээр зэхсэн бололтой. О.Номинчимэг: Цэнгэлдэхийн 51%-ийг эзэмшдэг иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн компани шунал хороолол босгож байна

Буруу тогтолцоо: Хууль зөрчиж баригдсан хаус, шунал хороолол, аваргын хашаа гээд газрын дуулиан эхэллээ

Хаврын чуулганаар хамгийн түрүүнд газрын асуудлаар сонсгол зарлах бололтой. Есөн хотын дарга нарын хэн нь хамгийн их газар олголтыг хийж байв

Эдийн засаг: Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаар 4.5 хувь боллоо

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулагдсан. Тус зөвлөл мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон. Энэхүү зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоожээ.

Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үздэг аж.

Спорт: Э.Цэндбаатар мэргэжлийн бокст ес дахь ялалтаа илүүрхэж авлаа

Мэргэжлийн бокст хүч сорьж буй Э.Цэндбаатар PROBOX холбооны ээлжит тулаанаа хийлээ. Түүний мэргэжлийн дэвжээн дээрх ес дэх тулааны өрсөлдөгч нь гвиней гаралтай канад боксчин Мохамед Соумаоро байлаа.Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд болсон юм.

Найман үе үргэлжилсэн тус тулааны эхний дөрвөн раундад хоёр боксчин тандсан тулаан хийсэн юм. Харин тавдугаар үед Э.Цэндбаатар илт илүүрхлээ. Манай тамирчин өрсөлдөгчөө унагах дөхсөн ч шүүгчийн шүгэл өрсөлдөгчийг нь аварлаа.

Сүүлийн гурван үед манай тамирчин давуу байдлаа алдалгүй явсаар шүүгчийн саналаар ялалт байгуулав. Ингэснээр Э.Цэндбаатар мэргэжлийн боксод ес дараалан хожсон үзүүлэлттэй болж байна. Гурван шүүгч бүгд Э.Цэндбаатарыг ялсан гэж үзсэн юм. Тодруулбал хоёр нь 80:72 буюу бүх үед манай тамирчин илүүрхсэн гэсэн бол сүүлийн шүүгч 79:73-аар ялалт өгчээ.

"Одос үхэр" хочит М.Соумаоро 31 настай, тулааны спортоор харьцангуй сүүлд буюу 2013 оноос хойш хичээллэж 2017 оноос мэргэжлийн боксод орсон билээ. Түүнээс хойш 17 тулаан хийж 14-т нь ялсан ч сүүлийн хоёр тулаандаа дараалан хожигдлоо.

Соёл урлаг: Төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид долоо хоногийн хугацаанд улс даяар зохион байгуулж буй “Музейн нээлттэй өдрүүд” өчигдрөөс эхэллээ. Танилц: Өнөөдрөөс иргэдэд үнэгүй үйлчлэх музейн хөтөлбөр, цагийн хуваарь