Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн архидан согтуурч буй гэх бичлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр /2024.02.27/ олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. 

Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, ямар нэгэн хариуцлага тооцож байгаа эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуульд зааснаар ҮХЦ-ийн гишүүн нь халдашгүй бүрэн эрхтэй байна" гэж заасан. Энэ хүрээнд прокурорын зөвшөөрөлгүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй Цэцийн гишүүнийг шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй" гэдгийг тодотголоо.

Өөрөөр хэлбэл ажлын байрандаа архидан согтуурсан гэх Г.Баясгалангийн асуудлыг одоогоор хуулийн байгууллага шалгаагүй байгаа аж.