Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11 буюу даваа гарагаас эхлэн худалдаалах шийдвэр гарчээ. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн байна.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулж байна.