"Скай Ресорт" цанын баазаар үйлчлүүлж байгаад хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн эмчилгээний зардалгүйн улмаас гаднын улсад эмчлүүлж чадахгүй байсаар таалал төгсчээ. 

Тодруулбал, талийгаач М.Ганбат нь 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр чөлөөт цагаа өнгөрүүлэхээр "Скай Ресорт"-ын цанын баазыг зорьж, улмаар тус газраар үйлчлүүлж байхдаа тархиндаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг. Улмаар тухайн байгууллагаас хохирлоо нэхэмжилж, удаа дараа шүүхэд хандаж байжээ. Гэсэн ч "Скай Ресорт" ХХК нь талийгаачийн эмчилгээний зардлыг шийдвэрлэж өгөөгүйгээс гаднын улс руу эмчилгээнд явж чадахгүй байсаар ийнхүү таалал төгссөн байна.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.