Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа юм. Тэгвэл тус ойгоо тэмдэглэхээр энэ сарын 7-нд Шангрилла зочид буудалд хүлээн авалт хийжээ. 

Энэхүү арга хэмжээний такс нь  сая төгрөгийн үнэтэй байсан нь нийтэд ил болж сошиалд маш олон хүмүүс шүүмжилж байна. 

2018 оноос хойш Б.Оюунгэрэл Монголын эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлж яваа. Тэрбээр өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүнээр ажиллаж байжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн зүгээс түүнийг монгол эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх, хамгаалахад гар бие оролцогдоггүй хэрнээ биднийг төлөөлдөг гэх зэргээр ихээхэн шүүмжилсээр байгаа билээ.