Олон нийтийн сүлжээнд "...эвдэрсэн ачааны машинаас өвс, шатахуун хулгайд алдагдсан байна..." гэх мэдээлэл 2024.03.02-ны өдөр нийтлэгдэж байсан. Уг мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулжээ.

Урьдчилсан байдлаар 500кг жинтэй 14 боодол өвс, 80 литр дизель түлш зэргийг Б нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болохыг тогтоож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хулгайн шинжтэй үйлдлийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг зөвлөж байна.