Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд чингэлгээр их хэмжээний юань оруулж байна гэх бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд түгээгдсэн “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав” гэх гарчигтай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй.

Цахим сүлжээн дэх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хурааж авсан юм. Их хэмжээний юаньтай холбоотой асуудал нь тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй" хэмээн мэдээллээ.