2023-2024 оны хичээлийн жилийн гуравдугаар улирлын сурагчдын амралт ирэх даваа гарагт эхэлнэ. Тодруулбал, сурагчдын амралт дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 07-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.

Ахлах болон бага ангийн амрах өдөр хоног зөрөхгүй нэг өдрөө амарч, нэгэн зэрэг хичээлдээ орно. Харин зургаадугаар сарын 1-нд бага бүлгийн, 08-нд дунд бүлгийн, 15-нд ахлах бүлгийн дөрөвдүгээр улирлын амралт эхлэх хуваарьтай байгаа аж.